Блогт орших ...
   Блог гэдэг энэ зүйлд донтоод 2 жил гаруй болжээ... Резидент нэртэй сурах, ажиллахын дундуур мэлэрч явах үедээ анх блогоо нээж байснаас хойш жил орчим улаан блогчин байжээ. Шөнө ч унталгүй улайран сууж бас одоогийнхоосоо хамаагүй олон зүйлийг блогтойгоо бас блогоор минь дайрч өнгөрдөг хүмүүстэй хуваалцдаг байж.
"Блогт орших ..." цааш унших »
Синдром байхаа...

   Даардаг ч гэсэн хүйтэн байх нь дээр байжээ. Дулаараад хүн бүр тэнд энд хөтлөлцөж яваад нууцхан атаархал төрүүлээд байхын. Сүүлийн 10 хаврыг ерөнхийдөө нэг янзаар угтаж, үдэж байгаа ч өнөөдөр шиг ганцаараа байгаадаа уур хүрсэн үе байгаагүй байхаа. Гүй ээ яахуу хавартаа нэг хэсэг зуур гэгэлзээд өнгөрдөг байсоон байсан. Одоо бол хайгаад хүрээд ирдэггүй тэр хүнд ч, зуурдын ч бай үүрдийн ч бай хаа нэг эхэлдэг харилцааг хоёр уулзалтаас хэтрүүлж үзээгүй туйлбаргүй өөртөө ч уур хүрээд байхын.

Ингэхэд эмэгтэй хүн болзож эхлээд л суух тухай боддог гэсэн... Тэр үнэн болуу, тэгээл нээх их юм бодсон хүн энэ тэрийг тооцоол өөрийгөө эсүүл тэр хүнийг өөлөөл одоогийн ганцчуудын эгнээнд сайн дураараа нэгдээд яваа юм биш байгаа даа. Уг нь тэр нөхөдтэй адилхан бодоол суудаг бол энэ амьдрал өөр байх байсан ч юм билүү, хммм...

Зүрх сэтгэл минь хиртээгүй гэдэгт итгэдэг юмсан...

   Уржигдархан мод гөлгөлчихснийг анзаараад, дүүгээ цэцэрлэгээс нь авангаа шинэ нахианы үнэр сонжиж явсан чинь маргааш нь л буцаад хүйтэрчих юм... Хаврийн тэнгэр гэдгээ сануулж байгаан болуу даа. Сэтгэл санаа ч бас ойрд нэг л таагүй... Юм л бол эмзэглэж, хямраад байдаг энэ араншингаа яалтай ч билээ дээ. Бүгдийг хянах гээд бас нээх шударга ний нуугүй хэлдэг хүн болох гэж муухай аашилчихдаг хирнээ эргээд сүүлд нь тэрнээсээ ч илүүтэйгээр шаналчих юм... Аавын дураараа шар охин байсан шигээ, тэр он жилүүд шигээ бусдын бодлыг огт анзаардаггүй зөвхөн өөрөөрөө байдаг байсан үедээ эргээд очихсон. Хичээгээд байхад, "үгүй, чадахгүй" гэж гэж хэлэхгүйм шүү гэж өөрийгөө хянаад байхад, та нарыг ойлгох гэж, бас өөрийгөө ойлгуулах гэж хичээгээд байхад хүүхэд шиг араншингаас өөр юм та нарт харагдахгүй байна гэж үү... Надад чухал хүний бодлоос өөрийгөө чөлөөлөх над шиг хүнд хэцүү юм. Ааш минь хурц байж болох ч, бодол минь зөв бас уужуу, сэтгэл минь хиртээгүй хэвээрээ байгаад итгэдэг юмсан...

Мөнгө ...
    Би мөнгөнд дуртай жирийн л нэгэн хүн. Өөрийн шууд мэдлийн мөнгө хамгийн ихдээ 900000-ыг гар дээрээ тавьж үзэж байсан дундаж амьдралтай иргэн. Идэх хоол, орох орон, автобусны мөнгө, хямдхан ч гэсэн улиралд нь тааруулаад өмсөж эдлэхээ авчих зэрэг нь байгаа болохоороо өөрийгөө дундажад оруулаад байгаам. Харин өнөөдөр өөрийгөө тээээр дор байгааг мэдэрлээ. Уг нь дүүгийн гэр бүлийн хуримын ой болоод, ээж бас ирсэн болохоор бүгдээрээ салхинд гарангаа Нүхт гэдэг газар явж хоол идье гэж дүү мань санаачилсан боловч зорьж очсон газар мань хуримтай байж таараад зүгээр л салхинд гарчихаад ирсэн боллоо. Гэхдээ тэндээс би салхинаас гадна асар их шунал бас атаархал өвөрлөж ирсэн...
"Мөнгө ..." цааш унших »
Юм юмны захаас...
    Нээх сэтгэл гутралтай хүн яваал байлаа, өнгөрсөн хэд хоногт... Тэгээд өчигдөр гүй ээ уржигдараас сэргэж байна даа... Нээрээ хүүхэд өвдөх үнэхээр хэцүү юмаа, за тэгээд бүүр өөрийн төрүүлсэн хүүхэд өвдөхийн бол над шиг хямрамтгай амьтнаас юм үлдэхгүй байхоо. Өнгөрсөн 7 хоногт дүүгийн хүүхдийг хоногт 1 тарих гэж 2 өдөр дутуу шахаж майлаал дараагаас нь шууд сувилагч хайлаа ш тээ... Гэснээс найзууд сайхан юмаа, аргаа бараад ирснээ ч хэлээгүй найзруугаа залгасан чинь төрчихөөд гэртээ байсан хирнээ тасгийнхаа сувилагчид хэлж өгч тус боллоо ш тээ. Тэгж байгаад найзыгаа эргэнэ дээ. Тэгээд ээж хагас сайнд ирээд эмээгийн асрамжинд өгчихсөн болохоор бас бие нь сайжирч байгаа болохоор сэтгэл санаа сайхан байна оо сайхан байна.
"Юм юмны захаас..." цааш унших »
Миний аз жаргал хаана байгаан бол...

    Одоо л шийдэх ёстой асуудлуудын минь нэг нь, энэ асуултын хариулт юм. Яг юу хүсээд, яамаар байгаагаа мэдээгүй явахдаа Гоолингоогоос ч билүү дээ хаа нэгтээгээс " Ажил чинь чиний хобби болоод чамд аз жаргал өгдөг бол тэр л хамгийн сайхан зүйл" гэсэн утгатай юм уншсан юм. Үнэндээ сүүлийн 1 жил ажилдаа үнэхээр дургүй болчихжээ... Одоо буцаж очоод ажиллах гэхээр үнэхээр төсөөлөгдөх юм алга... Ингэхэд бас ажлынхаа байранд дургүй юу, мэргэжилдээ дургүй юу гэдэг нь ч тодорхойгүй байна.

Сая ирснийхээ дараа эмийн компанид ордог юмуу гэж бодсон, бас л биш санагдаад... Миний хийх ёстой ажил, миний аз жаргал хаана байгаан болоо...

Доторхи хийгээд гаднах улс төр мину...
          Хавар болоод бас сонгууль дөхөөд ч тэрүү ойрд улс төрчидийн дэглэсэн жүжиг гүй мөн эрч хүчээ авч байнаа. Өнөөдөр дүүгийнд очоод удирдлага хайх зуур ТВ9-ийн "Анализ" гэдэг нэвтрүүлэгийн хэсэг сонссон биш хамаг мэдрэлийн эсээ шатаачих шахах юм... Нэг хүний хувийн телевиз байж болноо, бэлгэнд авсан байна уу өөр аргаар авсан байна уу хамаагүй тоног төхөөрөмжөөр тоноглоод зардал гаргалгүй бий болгосон ТВ-ээрээ өөрийнхөө хийсэн юмаа төлбөргүй гаргаж болно ш тээ. Гэхдээ арай ч ингэж мэдээлэлийн хэрэгсэл ашиглан бусдад өөрсдийн байр суурийг тулгаж аливааг ганц талаас нь харуулж болохгүй биз дээ.
"Доторхи хийгээд гаднах улс төр мину..." цааш унших »
Сайн байна уу, 28 нас минь...
     Улиран одох цаг хугацааны хамт аяласаар чамтай учирлаа шүү дээ хонгор минь. Тиймээс анхны болзоондоо өөрийг чинь баяртайгаар урьж байна. Өмнөх дүү нартай чинь гэрийнхнээ, найзуудаа зогсоогоод эсүүл ганцаараа эгэл жирийнээр мэндлэж байсан бол чамтай арай өөрөөр бас илүү дотно танилцахыг хүссэндээ болзоо санал болгож байгаа минь энэ. Чамайг тосоод зогсож байгаа энэ бүсгүй хэн юм бол гэжүү...
"Сайн байна уу, 28 нас минь..." цааш унших »
Хөдөөгийн хавар дэндүү үзэсгэлэнтэй, миний хувьд...
     Хавар сайхан улирал. Тэнгэр нь олон ааштай хуйсагнуур, салхи нь хавирга нэвтлэм жиндүүхэн, хаа сайгүй янз бүрийн найрлагатай газар гэсч шавар шавхай нь ихэсдэг ч гэсэн энэ улиралд би дуртай. Өөрөө энэ улиралд төрсөн болоод ч тэгж байгаам биш л дээ. Гэхдээ л энэ улиралаас бас ургаж төлжиж, төрж байгаа бүхнээс амьдрал гэдгийг мэдэрч өссөн болохоор өөрийн эрхгүй дурладаг юм.
"Хөдөөгийн хавар дэндүү үзэсгэлэнтэй, миний хувьд..." цааш унших »
Бичих сайхан юмаа.../тэмдэглэл/
   Блогоо хаагаад хэдхэн хоносон хэр нь саначихсан байна шүү... Анх хүмүүсийг хаахаар нь яагаад ингэдэг байнаа гээл гомдолоол боддог байсан хүн сая хэд хоног хаахдаа үнэхээр тайван ч юм шиг мэдрэмж мэдрээд... Гэхдээ энэ блог байхгүй бол миний тэр эерэг бас сөрөг мэдрэмжүүд мань хаана надаас гадагшилж бас би хаана өөрийн гэсэн орон зайг үүсгэх билээ дээ... Энд амьдралын минь, дурсамжийн минь зөндөө олон хэлтэрхий байгаа болохоор хэзээ нэгэн цагт устгана гэж ч боддоггүй юм. Хааяа эргээд юу бичиж байснаа уншихад сонин байдаг шүү. Ингэхээр би дурсамжин дундаа амьдардаг хүн шиг байгаам. Нээрээ дүү блогтойг мэдсэн байсан чинь ээжид бас хэлсэн бололтой байсан тэхээр бас хэсэгтээ блогоо хааж магадгүй байхдаа... Тэднийг марттал ч юмуу...
"Бичих сайхан юмаа.../тэмдэглэл/" цааш унших »
Илжиг болж жороолмооргүй байгаа ч ...
      Гайхуулах юм бишдээ би чинь хадам эгч хүн. 1 хүргэн, 1 бэртэй дахиж өөр бэртэй ч хүргэнтэй ч болохгүй хүн. Гэхдээ сүүлийн үед гэртээ өтөлсөн чавганц шиг аашлаад энд ч нэг үглээд тэнд ч нэг хэрэг мандуулаад л яваад байна даа...
"Илжиг болж жороолмооргүй байгаа ч ..." цааш унших »
Хүйтэн юмаа.../тэмдэглэл/
     Гадаа ойрд хасах 20 гараад байгаа болохоор тэрүү, эсүүл би бээрэг болоод ч тэрүү нар наашилж л яваа цагаар хамар этрээ гээх нээ... Өчигдөр гэхдээ гоё байсаан, ганц нэг ажил амжуулангаа хотын төвөөр тойрохдоо огт даараагүй бас хаашаа ч хамаагүй ганцаараа алхаал гоё байсан шүү.... Нээрээ ганцаараа гэснээс урьд нь дандаа хэн нэгнийг дагуулж хань татан явдаг байсан би гэдэг хүн өнгөрсөн намар ганцаараа хэсэг явснаас хойш ганцаараа явах туйлын сонирхолтой болчихжээ... Угаасаа хэн нэгнийг гуйж, бас аргадан энд тэнд дагуулж явах үнэн төвөгтэй. Хүссэн үедээ амраад хүссэн газарлуугаа хүссэн цагтаа явчиж чадахгүй тэхүү ингэхүү гээл... Тэгээл өчигдөр ганцаараа явсан гэсэн чинь зарим нэг хүмүүс гайхаал байхын... Би одоо ямар төөрчихөөр жоохон хүүхэд эсүүл таг хөдөөний гар ч биш дээ тэ, бас дандаа тэр хүмүүсийг дагуулж явдаг байсанч биш...
"Хүйтэн юмаа.../тэмдэглэл/" цааш унших »
Тамхитай бол яагаад ч таарахгүйм байна өө...
   Хэрэгт дуртай хэрээ хоншоортой би гэдэг хүн өнөөдөр Шийшаа гэдэг усан тамхийг татаж үзлээ... Хүн бүр л зөөлөн, жимсний амттай гээд байхаар нь тамхинаас нь өөр юм болуу гэж мөрөөдөөд үзсэн чинь юу вэ... Угаасаа тамхи татаж байгаа хүний хажууд байхаараа хий ханиалгаад, энд тэнд явж байхдаа утааны үнэрийг нь өөр янз бүрийн үнэрээс түрүүлж үнэрлэчихаад хамар амаа мурилзуулж явдаг хүн чинь турдаг гэнээ гэж сонсчихоол татдаг минь сурдаг минь гэж мөн ч их худлаа мөрөөдсөн дөө... Яг аваад асаагаад зуугаад татах сэтгэлийн тэнхээ хүрэхгүй болохоор Тамхи татмаар ... гэж бичлэг хүртэл оруулж байлаа...
"Тамхитай бол яагаад ч таарахгүйм байна өө..." цааш унших »
Мартахгүй ээ харь орон чамайг гэж...
      Одоо юу юугүй буцлаа даа, ирэх амралтын өдрүүд гэхэд л 2 хөөрхөн эрдэнээ үнсээл авсан хувцас минь таарч байгаа эсэхийг хараал сууж байх нь байна ш тээ. Бас аав ээжүүдэд нь миний авсан юм таалагдаж байгаа эсэхийг нүднийхээ булангаар хараал хэхэ... Энд байсан 4 сарын хугацаа хурдан юм шиг хирнээ удаан, удаан юм шиг хирнээ хурдан өнгөрчихжээ. Нэг л мэдэхэд буцах болчихжээ. Анх ирээл борооных нь гунигтайг гайхан дасахгүй нь дээ гэж тэвдэж байсан би одоо буцна даа гэж бодохоор ангийнхаа хүүхдүүдэд хоргодоод ч байх шиг. Ээжийг үргэлжлүүлээд сурвал сур гэхэд нь хэдэн хоног хүний өөрийн толгойг нийлүүлэн бодоод очоод л үргэлжлүүж сурья гэж шийдсэндээ жаахан харамсах ч шиг... Би угаасаа л ийм гажиг араншинтай хүн, дасталаа хүүхэд шиг бишүүрхэж бөөн юм болдог хирнээ харин хамт байгаад байвал жаахан хүүхэд шиг дасаад салахгүй хаашаа ч хамаагүй дагаал явчих санаатай. Хэрэггүй зан шүү. Одоо бол ангийнханаасаа салмааргүй байнаа. Дурлаж хайрласан хүн байхгүй ч ангийн жаахан хөвгүүдээ, учиргүй дотносож үерхээгүй ч үеийн хэдэн бүсгүйчүүдээ санаад эхэлчихсэн шүү дээ. Та нартай өнгөрөөсөн энэ 4 сар сайхан байсан шүү. Та нараас тодорхой хэмжээгээр хүндлэл, эерэг уур амьсгал хүртэж чадаж байсан болохоор хэдий ёс заншил өөр ч энд байх анх бодсон шиг тийм хэцүү байгаагүй ээ. Бас энд ирээд танилцаж нөхөрлөсөн нутгийн хэдэн найзуудаа ч санана даа. Унтахаас бусад цагт цуг байсан гэж худлаа хэлэхгүй ч та нартай ангийнханаасаа хамаагүй илүү цагийг өнгөрөөж бас зөндөө дурсамжийг хамт бий болгон ууж дуулж, инээж хөгжиж байсан болохоор та нар миний эндээс олсон бас нэгэн үнэт зүйлс юм байна.
"Мартахгүй ээ харь орон чамайг гэж..." цааш унших »
Нөгөө Валентины өдөр нь өнгөрчихөж байгаа бололтой...
Яагаад өдийд унтаагүй байгаан гэж үү... Хэдий хамт тэмдэглэх хүнгүй ч гэсэн гандан буурахгүй Хайрын гэгдэх энэ өдрийг тэмдэглэсэн болоод тэр шүү гэж хариулах байна. Хаа газар дугуй дугуйгаа олоод л нийлцгээдэг ш тээ, энд надад ч тийм галын нөхөд бий. Тэгээл тэдэнтэйгээ 1 вино хувааж уугаад, шокалад, чипс, банантай кекс идээд сайхан л валентиндчихлаа. Би хэзээ ч энэ өдрийг бусд хүмүүс шиг ач холбогдол өгөн тэмдэглэж байгаагүй бас тэх юмсан гэж бодож байгаагүй нь миний нэр шиг л үнэн зүйл болноо гэж... Хаа очиж цаа чинь шударга хүн ш тээ... Тэхээр одоо бол бас хүлээн зөвшөөрөх үнэн бий болчихлоо. БИ ДАРАА ЖИЛ ЭНЭ ӨДРИЙГ НАДАД ҮРГЭЛЖ ЭРХЭМ БАЙДАГ ГЭР БҮЛЭЭСЭЭ МИНЬ Ч ИЛҮҮ САНАГДАХ ТИЙМ ХҮНТЭЙГЭЭР бусдын адил шоколад хайлуулсан шигээ л өнгөрөхийг чин үнэн сэтгэлээсээ хүсч байна. Тэхээр хайрын бурхан минь надруу тэр хүнийг өлгөсөн сумаа харвачихаарай. Тэх юм бол би чинь дахин хулчийж элдэв шалгуур болон муу санааны ард нуугдалгүй бас уйлахаас, шархлахаас айлгүй дурлаж бас хайрлах болноо гэжүүгаам ш тээ...
"Нөгөө Валентины өдөр нь өнгөрчихөж байгаа бололтой..." цааш унших »
Бид их азтай хүмүүс ...
      Энд ирээл тэрийгээ бахархалтайгаар мэдэрлээ. Кинон дээр л хардаг байсан хар нөмрөгт бүсгүйчүүдийг нөхрийнхөө гараас хөтөлчихсөн энэ халуунд явахыг хараад л өөрийн эрхгүй нүд салгалгүй ширтсэн дээ. Үзэсгэлэнтэй том нүдээ тодруулж будаад хар өмсгөлийн цаана гоо үзэсгэлэнгээ нуусан бүсгүйчүүдийн нөхрийнхөө гараас  хөтөлсөн байдал нь би бол энэ хүний "өмч" гэсэн ойлголт өөрийн эрхгүй төрүүлнэ. Тэдэнд гоёмсог үсээ, гоолиг биеэ гаргаж бусдад харуулж гайхуулах эрх байхгүй, зөвхөн нөхөр л тэр бүхнийг хүртэх эрхтэй...
"Бид их азтай хүмүүс ..." цааш унших »
Зөндөө их юм бичмээр байсан ч яг бичих гэхээр юу ч үгүй болчихын...

Одоо бол толгойд учир замбараагүй баахан өгүүлбэр л байна. Genting highland явсан тухайгаа бичмээр ч юм шиг, Бахрейн гэдэг хэцүү орны тухай сонссоноо бичмээр ч юм шиг, эсүүл хаа сайгүй харагдаж соёлын шоконд хальт оруулсан гоёмсог хар нүдээ л ил гарган энэ халуунд нэвсгэр хар хувцас өмсдөг бүсгүйчүүдийн тухай ч юмуу...  Бичих юм зөндөө хирнээ юуч эвлүүлээд бичих сонирхол алга ч юм шиг... Өө нээрээ бас хэл сурч байгаа туршлага ч гэхүү, яагаад санасан шиг сайн болохгүй байгаа талаараа ч бичмээр байхын. За тэгж байгаад нэг нартай өдөр бичих байх даа

Манайхан...
Ойрд манай ажлаар бөөн бужигнаан болж байгаа сурагтай... Орон нутгийн ТВээс халиад улсын хэмжээнд яригдаж засаг дарга, орлогч 2ынхоо уурыг барж байгаа гэнэ. Ядаж байхад ус алдаад хөхөө өвлийн хүйтэнд захиргааны хэсгийн цонхнууд нь цуурч байгаач гэх шиг. Энэ бүхнийг сонсч суухдаа муу зүйлс байдгийг хүлээн зөвшөөрч, бас тэднийгээ өмөөрөх түмэн бодолд ээрэгдэн хэдэн өдрийг өнгөрөөчихжээ. Та нар мэднэ дээ, би дандаа өөрт тохиолдсон сайн муу бүхнээ бичдэгийг... Тэр бүхнийг бичиж суухдаа эмч ч гэсэн хүн шүү гэдгийг бусад хүмүүс ойлгоосой л гэж бодож бичдэг байлаа. Харин өнөөдөр энэ системд ажилласан 5 шахам жилийн хугацаанд ажигласан, мэдэрсэн муу зүйлсийг нь бас илэн далангүй бичье гэж бодлоо.
"Манайхан..." цааш унших »
Би аливааг сайн талаас нь харах гэж хичээдэг ч...
     Хүн бүрийн амьдрал өссөн орчин, ахуйгаасаа болоод өөр байдаг. Бас бидний олонхи нь хүнийг гаднаас нь хараад л үнэлж дүгнэх гэж оролддог. Магадгүй өөрсдийгөө бурхад гэж бодоод хүнийг тэгж шууд дүгнэдэг байх. Би ч тэдний нэг. Энд нэг монгол охины тухай хүмүүс элдвийг ярьна, харахад ч бас тийм төлөв нэгэн биш. Бас өөр нэг охиныг бүүр сайн таньдаг болсон. Жоохон охин, монголд загвараар суралцдаг байсан гэх. Энэ 2 тэс өөр ертөнцүүд. Эхний охиныг бусдын ярианаас дүгнэсэн би ээж хүүхдээ өөр дээрээ авчрах гэж байгаа гэхэд нь өрөвдсөн. Монголд тэр бүсгүйн дотно хүмүүс амьдрах арга байгаагүй байх л даа. Настай ээж, жаахан охиноо тэгээл авах гэсэн байх. Харин нөгөө охин бол үзэсгэлэнтэй монгол охидоороо өөрийн эрхгүй бахархмаар охин. Гэхдээ тэр охиныг мэддэг болоод би охиноо өндөр царайлаг байсан ч загварын дамжаанд ч болтугай явуулахгүй гэж шийдсэн. Зүгээр л тэдний харах өнцөг хэт сонин байдгийг мэддэг болсон болохоор гэхүү дээ...
"Би аливааг сайн талаас нь харах гэж хичээдэг ч..." цааш унших »
2011 он сайхан жил байсаан...
Яагаад гэвэл оны сүүлч сайхан болохоор ч тэр байж магадгүйм. Ер нь өнгөрсөн жил надад их зүйл өгсөөн. Ажлын нилээдгүй туршлага, сайхан хамт олон, хөөрхөн дүү, бахархмаар хүргэн гээл хэхэ. Бас хөнгөхөн болзоо, хүлээлт, бас хэлээ сайжруулах хүсэл минь биелэж энэ газар ирсэн нь гээл.
"2011 он сайхан жил байсаан..." цааш унших »
(Нийт: 88)